Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
М.Баяраа: Зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, ногоон байгууламж дээр зөвшөөрөлгүй байршуулсан Түргэн Үйлчилгээний Цэг (ТҮЦ)-үүдийг нүүлгэх, үйлчилгээ эрхлэх боломжтой байршлыг тогтоох чиглэлийг дүүргүүдэд өгчээ. 

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1,800 орчим ТҮЦ байдаг аж. НИТХ-ын өнгөрсөн оны 34 дүгээр тогтоолоор ТҮЦ-тэй холбоотой заалтуудыг тусгажээ. Тухайлбал дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл нь тухайн нутаг дэвсгэр дэх ТҮЦ-үүдийн байршлыг тогтоон, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах эрх, үүрэгтэй юм. 

Уг тогтоолын дагуу цаашид авах арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулжээ. 

Тэрбээр “Хувиараа жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүсийг дэмжих нь зүйтэй. Гэхдээ тухайн ТҮЦ ямар байршилд байна вэ, хотын өнгө үзэмжид хэрхэн нөлөөлж байгаа вэ, зарж буй хүнсний бүтээгдэхүүнүүд нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх зэрэг асуудлууд байна.

Зарим ТҮЦ машин эргэх эргэлт, явган хүний гарцыг хааж байршуулсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж буй. Тэгэхээр ямар нэг судалгаагүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага зайлшгүй бий болж байна.

Харин дүүрэгтэйгээ байршлаа зөвшилцсөн, хог, цахилгааны болон бусад гэрээгээ хийн, албан ёсоор үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг дэмжинэ. Иймд дүүргүүдийн зүгээс аюулгүй байдал хангахгүй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ эрхлэгчдэд бизнес эрхлэх боломжтой өөр байршил зааж, худалдаа үйлчилгээ эрхлэх нөхцөлийг нь бий болгох хэрэгтэй” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан