Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг цахимаар шийдвэрлэнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хурлаар эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахим систем ашиглан хүлээн авч шийдвэрлэх асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Гал танилцууллаа.

Нийслэлийн энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа есөн дүүргийн хэмжээнд эзэмшиж буй 255.2 га газрыг нь 4386 иргэнд өмчлүүлэхээр тусгасан юм. Энэ дагуу эдгээр иргэний газар ашиглалтын байдалд судалгаа хийж, өмчлөх боломжтойнх нь хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх талаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссаны дагуу иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ Газрын удирдлагын цахим систем (egazar.gov.mn) –ээр гаргах боломжтой болох юм.

Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх явц одоогийн байдлаар долоон шат дамждаг тул хугацаа шаарддаг. Тиймээс цахим систем ашигласнаар төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, иргэдийн хүсэлтийг цахимаар хүлээн авах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэн ажиллахыг үүрэг болгожээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан