Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дорнод, Сүхбаатарт гарч буй хээрийн түймрийг унтраахаар 260 хүн ажиллаж байна

Дорнод, Сүхбаатарт гарч буй хээрийн түймрийг унтраахаар 260 хүн ажиллаж байна

 

Дорнод аймгийн Халх гол, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хэмжээнд гарч буй тал хээрийн түймрийн улмаас гурван айл өрх орон гэргүй болж, тодорхой тооны мал амьтад өртсөн байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаанд энэ сарын 8-ны үдээс өмнө гарсан ой хээрийн түймэр Дорнод аймгийн Матад сумын нутагт орж ирсэн мэдээг шөнө 00:00 цагт Дорнод аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч шуурхай ажиллаж эхэлсэн.

Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид сумын иргэд дайчлагдан нийт 260 гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Цаг агаараас шалтгаалан салхины хурд секундэд 12-19 метр хүрч ширүүсэн, салхины чиг өөрчлөгдөж байгаа тул галын тархац нэмэгдэж, хүчтэй салхины улмаас байгалийн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул аймгийн Онцгой комиссоос хүсэлт гаргаснаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадаас нисдэг тэргээр 30 аврагчийг Халхгол сум руу тээвэрлэж байна. Мөн Хэнтий аймгийн Онцгой байдлын аврах, гал унтраах ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэх бэлтгэл хангав. Иргэд, малчид, тээвэрчдийг сонор сэрэмжтэй байж, үнс нурмыг ил задгай хаяхгүй, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан