Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Зам хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэйг анхаарууллаа

Цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас зам хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэйг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Тодруулбал, маргааш өдөр Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурна.

Өнөө шөнө Баян-Өлгийн хойд хэсгээр, маргааш өдөр Завхан, Архангайн нутаг, Баян-Өлгийн хойд, Ховдын өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Нойтон цас орж цасан шуурга шуурч, өмнөх хоногоос 10-15 градусаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.

Иймд эрчим хүчний шон унах, хашаа байшин нурах, зам даваа гүвээ хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр гадаа осгох хайрагдах зэрэг эрчим хүч, байгаль орчин, зам тээвэрт хүндрэл учруулахуйц эрсдэлтэй нөхцөл үүсэж болзошгүй байгаа тул байгууллага, ААН-ийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Энэ аюулт үзэгдлийн эрч хүч цаашдаа хадгалагдаад дөрөвдүгээр 19-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 20-нд говийн аймгуудын нутгаар дайран өнгөрөх тул аймаг, орон нутгийн иргэд, байгууллагууд цаг агаарын мэдээгээ цаг бүрд нь авч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Зам гүвээ хаагдаж болзошгүй байгаа тул нөөц шатахуун, дулаан хувцастай байх, баталгаагүй зам гүвээгээр явахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг малын араас явуулахгүй байх, галын аюулгүй байдал алдагддаг учраас ил задгай гал гаргахгүй байх, асаасан үнс нурмаа ил задгай хаяхгүй байхыг анхааруулж байна.

1 Сэтгэгдэл
Улаанбаатар хот цэцэглэж байна. Сүхбаатарын хөшөө UNESCO-гийн үнэт зүйл юм.
Хамгийн их уншсан