Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Энэ жил 19 байршлын дулаан дамжуулах хоолойд иж бүрэн засвар хийнэ

Энэ жил 19 байршлын дулаан дамжуулах хоолойд иж бүрэн засвар хийнэ

Шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө. 

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “ Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний асуудал нэлээд хүндэрсэн нөхцөл байдалтай байгаа. Нийслэлийн хэмжээнд 1223 км ус, дулаан дамжуулах шугам сүлжээ байдаг бөгөөд 379.5 км нь дулаан дамжуулах шугам юм. Харин эдгээрийн 60 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Түүнчлэн 2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 644 төсөл арга хэмжээ, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс 27.1 км нь дулааны шугам сүлжээнд хамаарна. Энэ жилийн хувьд Бага тойруу буюу Багшийн дээдээс СУИС-ийн урдуур Цэцэг төв хүртэл, Жамьян гүний гудамж буюу Төв номын сангаас “Блю скай”-н урдах гудамжны дулааны шугамыг шинэчлэх юм. Өмнөх жилүүдэд дулаан дамжуулах шугам сүлжээнд засвар хийхдээ ирэх жилийн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд л хийдэг байсан. Харин энэ жил 19 байршилд иж бүрэн засварын ажлыг наймдугаар сарын 5-н гэхэд хийж дуусгана" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан