Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ОБЕГ: Ховд, Хөвсгөл, Өмнөговьд шуурганы улмаас хохирол учирсан

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас зарим аймагт нөхцөл байдал хүндэрч байгаа бөгөөд аюулт үзэгдлээс сэрэмжлэхийг анхааруулсан. Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Захын говь” гэдэг газар дөрөвдүгээр сарын 18-ны 06:00 цагийн орчимд салхины хурд 18-20 м/с хүрсний улмаас нэг гэр нурж унасан. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 14:45 цагт хүлээн холбогдох алба хаагчид хүлээж авсан байна.

Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Халиун-Энгэрийн мод толгой” гэдэг газар тус  сумын харьяат иргэн Б дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цагт явганаар мал тууж яваад сураггүй болсон. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 20:57 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд иргэн Б /53 настай, эмэгтэй/-г дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 00:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 00:50 цагт тус багийн Халиун-Энгэрийн харгайт гэдэг газраас эсэн мэнд олсон.

Орон нутгийн цаг уурын байгууллагуудаас холбогдох сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь өгч байгаа. Иргэд сонор сэрэмжтэй байж, холын замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдлыг харгалзахыг мөн анхааруулж байна" гэлээ.

Хүчтэй шуурганы улмаас мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Шугшаа”-гийн долдугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Ө өчигдөр 16:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг өнөөдөр 01:40 цагт хүлээн авсан байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, цагдаагийн тасгийн алба хаагчид, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ө дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 03:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 05:20 цагт түр зогсоогоод байгаа гэлээ.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан