Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
О.Чинзориг: Өнөөдрийн байдлаар 1200 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулсан

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID чип суурилуулах ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Эхний ээлжид төрийн байгууллагын машинууд, нийтийн тээврийн автобуснуудад уг чипийг суурилуулах болсон юм. Энэ талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзоригоос тодруулахад "Өнөөдрийн байдлаар нийт 1200 төрийн байгууллагын машинууд болон нийтийн тээврийн автобуснуудад цахим гэрчилгээ олгосон. Тавдугаар сардаа багтааж иргэдийн эзэмшлийн болон ААН, байгууллагуудын машинуудыг цахим гэрчилгээтэй болгох ажлыг хийнэ. Эхний ээлжинд цахим гэрчилгээг үнэ төлбөргүй суурилуулна. Харин импортоор орж ирж буй автомашинуудад цахим гэрчилгээ олгох тухай журам хараахан гараагүй байна" гэв. 

Тээврийн хэрэгслийн техник хяналтын цахим гэрчилгээ буюу RFID tag -ийг суурилуулснаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оношилгоо, даатгал, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, түгжрэл тодорхой хэмжээнд багасна гэж үзэж байгаа юм. Энэ систем ашигласнаар иргэддээ түгжрэл болон зам тээвэртэй холбоотой мэдээллийг түргэн шуурхай авах боломж бүрдэнэ. Тухайлбал, энэ сард машинаа оношлуулна, таны зорчдог замд засвар хийж байгаа, түр хаасан  зэрэг мэдээллийг жолооч нарт өгөх юм. RFID систем нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломж бүрдүүлнэ. Ингэснээр хөдөлгөөний зорчилтыг цахимжуулж, төлбөрийг уян хатан болгох, тодруулбал, торгуулиа тодорхой хугацаанд төлдөг, заасан хугацаанд төлөөгүй бол алданги тооцдог систем бүрдүүлэх аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан