Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Оршин суух зөвшөөрлийн 2313 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны дөрөвдүгээр сард 4893 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 719 гадаадын иргэнд виз, 25 улсын 1456 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 2336 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 761 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

Түүнчлэн  Гадаадын иргэн, харьяатын газар дөрөвдүгээр сарын 10-ний өдрөөс оршин суух зөвшөөрлийн 7 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд нийт 3408 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлээ.

Тухайлбал, оршин суух зөвшөөрлийн хүсэлт 2313, оршин суух зөвшөөрлийн сунгалт 918, оршин суух зөвшөөрлийн хасалт 99, паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх 60 хүсэлтийг тус тус цахимаар хүлээн авч шийдвэрлэв. 


Мөн Гадаадын иргэний Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 1749 иргэнд утсаар, 723 иргэнд биечлэн, 5 иргэнд цахимаар, нийт 877 иргэнд зөвлөгөө,мэдээлэл өгч ажиллалаа.

 
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан