Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Их, дээд сургуулийн багш, ажилтнууд тэтгэвэрт гарахдаа тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж авна. Хэмжээг нь сургуулиуд тогтооно"

 

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Хуулийн төслийн 13.3.6-д төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасан байна.

Одоо хэрэгжиж буй хууль дээр энэхүү заалтад их, дээд сургуулийн багш нар хамрагддаггүй. Яагаад гэвэл их сургууль нь  аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар гэсэн статустай байдаг. Уг 13 дугаар зүйл заалтад бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтнууд бүгдээрээ хамрагдах уу?" хэмээн асуув. 

Түүний асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Энэ нь төрийн өмчит их, дээд сургуулиудтай хамаатай заалт. Бусдыг нь одоо хэрэгжиж буй хуулиар зохицуулж байна. Их, дээд сургуулиуд төрийн өмчтэй мөртлөө тэнд ажиллаж буй багш, ажилтнууд тэтгэвэрт гарахдаа бусад боловсролын байгууллагуудтай адил нэг удаагийн тэтгэмж авдаггүй. Ажлын хэсэг дээр үүнийг дэмжүүлэх санал хураалгаж болно. Гэхдээ миний ойлгож байгаагаар төрийн болон төрийн бус өмчийн боловсролын байгууллагын багш, ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасан. Энэ дотор багтаж байгаа. Олгохгүй гэсэн үг биш" гэдгийг хэллээ. 

Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Их, дээд сургууль өөрөө орлогоо олно. Төрөөс дэмжих асуудлыг Дээд боловсролын хуульд оруулж ирнэ. Хуулийн төслийн 13.7-д дээд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг тухайн боловсролын байгууллагаас олгох гэж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага төсөвтөө суулгах эрх зүйн зохицуулалтыг нь хийгээд өгсөн гэсэн үг" гэсэн юм. 

Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр "Их, дээд сургуулиудын тухайд 36 сар гээд заая гэхээр төрийн өмчийн сургуулиудын цалингийн бүтэц нь төрийн албанаас өндөр байгаа буюу өөрсдөө тогтоодог. Тэгэхээр буцалтгүй тусламжийг 36 сараар олгоно гэхээр сургуулиуд эдийн засгийн хувьд боломжгүй гэдгийг хэлсэн. Их, дээд сургуулийн багш, ажилтнууд тэтгэвэрт тогтоолгохдоо тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж авна. Хэмжээг нь сургуулиуд тогтооно. Учир нь их, дээд сургуулийн багш нарын цалин төрийн албан хаагчдынхаас хамаагүй өндөр байгаа юм" хэмээн тайлбарлав. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан