Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Иргэн С.Мишиг:ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж 152 болохыг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байна

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гишүүдийн тоог 152 болгож ирэх 2024 оны сонгуульд оролцохоор болсон билээ. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн бөгөөд өнөөдрөөс эхэлж УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, ҮХНӨ-ийн агуулга болон 152 гишүүний талаарх мэдээ мэдээллийг өгч, ажлаа сурталчилж эхэлсэн байгаа.

Тэгвэл ард иргэдийн зүгээс гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэж, эхнээсээ төв талбайд өлсгөлөн зарлаж эхэлжээ. Тэрбээр өөрийгөө дөнгөлсөн байгаа бөгөөд тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ илэрхийллээ.

Тодруулбал, иргэн С.Мишиг "УИХ-ын гишүүдийг 152 болгохыг анхнаасаа эсэргүүцсэн. Гэтэл Т.Доржханд, Д.Амарбаясгалан хоёр хэтэрхий хүч түрээд өөрчлөлт хийхээр болчихлоо. Тиймээс энэхүү өлсгөлөнг зарлаж байна. Бидний хүсэл шаардлага гэвэл Г.Занданшатар, Я.Содбаатар, Д.Амарбаясгалан гуравтай уулзах. Гэвч биднийг хүлээж авч уулзахгүй байна.

Хүний эрх зөрчигдөж байна. Ард иргэдийнхээ санал бодлыг авах байсан. Гэвч хүлээж аваагүй. Энэ гурван хүнтэй уулзаж байж өлсгөлөнгөө зогсооно. Өнөөдрөөс эхэлж ийнхүү өлсгөлөн зарласан байгаа шүү" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан