Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Рок-н-роллын домогт дуучин Тина Тернер таалал төгслөө

"The Best", "What's Love Got With It" зэрэг хит дуугаараа хөгжмийн ертөнцөд цойлж рок-н-роллын хатан хаан гэгдэх болсон дуучин Тина Тернер 83 насандаа таалал төгслөө. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байдал нь доройтсон тэрээр 2016 онд хорт хавдар тусаж, 2017 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэснээс хойш байнгын асаргаа эмчилгээнд байсан юм.

1939 оны арваннэгдүгээр сарын 26-нд Теннесси мужийн Нутбушийн ойролцоо хөвөнгийн тариаланд төрж өссөн Анна Мэй Буллок бяцхан хотынхоо сүмийн найрал дуунаас уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Рок, блюз урсгалаар тоглодог Айк Тернертэй танилцан гэр бүл болж, Тина хэмээн нэрээ сольжээ. Гэр бүлийн хүчирхийлэл, мөнхийн зодуур дарамтан дор амьдарч ирсэн Тина 20 жилийн дараа халаасандаа ганцхан доллартай Айкаас зугтаж ганцаарчилсан уран бүтээлээ эхлүүлсэн нь асар их амжилт дагуулж, нэр алдрын оргилд хүрсэн билээ.

Тина Тернер дэлхий даяар өөрийн цомгийг 200 сая хувь борлуулсан, хамгийн алдартай эмэгтэй дуучдын нэгт тооцогддог.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан