Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна
С.Батдөлийн хэргийг Баянголын шүүх хүлээж авчээ

УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд холбогдох хэргийг “Нүүрсний хэрэг №1” гэцгээх болсон. Учир нь нүүрсний хулгайтай холбоотойгоор шүүхийн босго давсан анхны хэрэг нь энэ болж буй аж. Уг хэргийг өнгөрсөн пүрэв гаригт шүүхэд шилжүүлсэн байна. Харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хүлээж авчээ.

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, АТГ-аас мөрдөн шалгаад С.Батдөлд Эрүүгийн хуулийн 18.6 /Мөнгө угаах/, 22.4 /Хахууль авах/, 22.5 /Хахууль өгөх/, 22.10 /Үндэслэлгүй хөрөнгөжих/-т заасан гэмт хэргүүдэд яллагдагчаар татжээ. Түүнтэй хамт нэр бүхий найман хүнийг яллагдагчаар татаж шалгажээ. С.Батдөлийг баривчлах үед гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураасан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл үүний 5.0 тэрбум төгрөгийг хахуульд авсан болж таараад байгаа юм байна. Харин 2.3 тэрбум төгрөгийг тайлбарлаж чадаагүй бололтой. Мөн мөрдөн шалгах явцад илэрсэн 3.0 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгийг хураахаар болсон байна. С.Батдөлийн тухайд Дархан-Уул аймагт төрсөн. Тэрбээр 2010-2012 онд “Дархан” өртөө,    2012-2014 онд “Сухбаатар” өртөө, 2014-2015 онд “Толгойт” өртөө, 2015-2018 онд УБТЗ-ын даргын Ажлын алба, 2019-2021 онд “Улаанбаатар” өртөөнд ажиллаж байгаа 2022 оны нэгдүгээр сард УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч даргаар томилогджээ. 

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан