Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн хээрийн дадлага зургадугаар сараас эхэлнэ

Оюутан цэрэг хөтөлбөр найм дахь жилдээ хэрэгжиж  байна. Энэ жилийн тухайд холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн юм. 2023 оны оюутан цэрэг хөтөлбөрийн давуу тал нь залуус E Mongolia системээр дамжуулан бүртгэлд хамрагдсан. 4 мянга гаруй оюутан энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан ч

  •    Их, дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан байх
  •    Голч дүн 2.8 бас түүнээс дээш байх
  •    Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тэнцсэн байх гэсэн шалгуураар 1500 оюутныг шалгаруулсан билээ.

Түүнчлэн шалгарсан оюутнууд хоёр сарын туршид онолын хичээлд хамрагдаад дуусаж байна. Ирэх сараас эхлэн хээрийн бэлтгэлд гарна. Хээрийн бэлтгэл мөн хоёр сарын турш үргэлжлэх юм. Боловсрол, шинжлэх ухааны болон Батлан хамгаалахын сайд нартай хийсэн уулзалтын үеэр залуус Оюутан цэрэг хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах чиглэл өгчээ. Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 6500 орчим цэргийн үүрэгтэн бэлтгэгдсэн байна. Энэ хөтөлбөрт хамрагдаж, их дээд сургуулиа төгссөн залуусын 60 хувь нь төрийн албанд ажиллаж байна.

 
1 Сэтгэгдэл
MASH ih heregtei zuil l dee. Bi hamragdaj baisan. Odoo tsergiin albaaraa vrgejlvvlen officerin bvreldehvvnd oron ajillaj baina
Хамгийн их уншсан