Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна
“Өндөр цалинтай ажилд авна” хэмээн хууртагдаж хүний наймааны хохирогч болжээ

Сүүлийн үед цахим орчинд Зүүн Өмнөд Азийн орнуудад “Өндөр цалинтай ажилд авна”, “Хямд зардлаар аялалд зуучилна” гэх хуурамч зар нийтлэгдэж байна. Дээрх зар мэдээлэлд манай улсын иргэд итгэн Тайланд, Мьянмар, Камбож, Лаос зэрэг орнуудын хар тамхи, мансууруулах бодис, биеэ үнэлэлт, цахим луйврын чөлөөт бүс хууль бус наймааны гол зангилаа “Алтан гурвалжин”-ийн бүсэд зорчиж зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хараа хяналтад орж, гэмт хэрэгт өртөж хохирох тохиолдол нэмэгдэж байна.

Гэмт этгээдүүд нь хохирогчдын бичиг баримтуудыг хураан авч, тэдний зорчих эрхийг нь хязгаарлан хорьж, өрийн дарамтад оруулан хүч хэрэглэн айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор эрх ашгийг нь зөрчиж, хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгож байна.

Хохирогчид нь бусдын хүчинд автан тус бүс нутагт шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа үйлдэл нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна.

Цагдаагийн байгууллагаас өөрийн улсын хохирогч иргэдийг эх оронд нь аюулгүй буцаан ирүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яамны Консулын газар, Тагнуулын ерөнхий газар, Хүйсийн тэгш эрх төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж энэ оны эхний 5 сарын байдлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 1, Мьянмарын холбооны улсаас 13, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсаас 7 иргэнийг тус тус Монгол Улсад буцаан ирүүлэх ажлыг зохион байгуулжээ.  Тиймээс иргэдийг олон нийтийн цахим сүлжээ болон танил, ойр дотны хүмүүсээс тавьсан “Гадаад улсад өндөр цалинтай ажлын байранд зуучлах” саналаас татгалзаж энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны 51-262425 дугаарын утсанд мэдэгдэж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан