Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Үүлэнгөү” ХХК-ийн мах шинжилгээгээр шаардлага хангаагүй гарчээ

“Үүлэнгөү” ХХК-ийн мах шинжилгээгээр шаардлага хангаагүй гарчээ

Өнгөрсөн сард Эмээлтэд ажлын хэсэг гарч, шалгалт хийж үхсэн малын махыг боловсруулсан "Үүлэнгөү" компанийн үйлдвэрийг лацадсан талаар мэдээлэл гарсан. Тус үйлдвэрт цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ажилласан бөгөөд 14 тонн махыг тусгаарлаж, үйлдвэрийг лацдаад байгаа.

Урьдчилсан шинжилгээний дүнгээр махны хадгалалт зөрчигдсөн, зориулалтын бус орчинд боловсруулж байсан нь тогтоогдсон. Харин лабораторийн давтан шинжилгээний хариу  өчигдөр /2023.06.02/ гарчээ.

Тус хариугаар хөргүүрт шилжүүлсэн нийт 14  тонн махыг шууд устгах эсэхийг шийдэх юм байна. Шинжилгээний хариугаар тус үйлдвэрийн мах эрүүл ахуйн шаардлага хангаагүй дүгнэлт гарчээ.

ХХААХҮЯ-ны мэргэжилтний өгч байгаа мэдээллээр, яамны шалгалтын баг өнгөрсөн тавдугаар сард Эмээлтэд газар дээр нь очиж хяналт шалгалт явуулсан. Яамныхнаас гадна цагдаагийн газраас очиж тус үйлдвэрт иргэдийн гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийж байсан. Тавдугаар сарын 7-ны өдрийн 00:02 цагт цагдаагийн шалгалт дуусч, дараагаар Мал эмнэлгийн ерөнхий газар, ХХААХҮЯ-наас маханд үзлэг хийж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Үйлдвэрт өлгөж, гэсгээсэн 13-14 тонн мах байсан. Тавдугаар сарын 7-ны өглөөний 07:00 цаг хүртэл шалгалт үргэлжилсэн.

Тухайн үйлдвэрийг бүрэн лацадсан бөгөөд махны дээжийг авч шинжилгээнд өгч, үлдсэн хэсгийг хөргүүрт хийсэн.

Үйлдвэрийн удирдлага болоод ажилчдаас цагдаагийн байгууллага мэдүүлэг авч байгаа. Нийт 10 дээж авсан бөгөөд шинжилгээний хариу гараагүй. Үйлдвэрийн бүх гадна хаалгыг лацадсан бөгөөд нийт 6-7 хаалгыг битүүмжилж гадагш болон дотогш мах оруулах боломжгүй болсон. Мөн зоорийг лацадсан.

Газар дээр нь очиж танилцахад үхсэн малын мах байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн.

Үйлдвэрийн ажилчдын хэлж байгаагаар экспортод гаргах гэж бэлтгэсэн мах гэсэн. Холбогдох бүх бичиг баримтыг хуулийн байгууллага хурааж авсан. "Үүлэнгөү" компани нь 2022 оны зургадугаар сард хийсэн шалгалтаар үйл ажиллагааны дүгнэлтийн дагуу эрх нь цуцлагдсан байсан. Гэсэн ч хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан учир хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Шулж ангилж, өөхийг нь авсан учир Монголд тус махыг худалдаалах боломжгүй гэж үзэж байна гэсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шинжилгээний хариуг бид дахин тодруулан дэлгэрэнгүй мэдээлнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан