Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийг наймдугаар сард ашиглалтад оруулна

Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийг наймдугаар сард ашиглалтад оруулна

Боомтын сэргэлтийн хүрээнд Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж буй. Тэгвэл эл ажлын гүйцэтгэлийг ирэх наймдугаар сард багтаан ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байгаа аж.

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” буюу Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Алтанбулаг хилийн боомтын шинэчилсэн төлөвлөлтийн хүрээнд хэд хэдэн бүтээн байгуулалтыг хийх билээ. 

Тодруулбал, 

  • Зорчигч тээврийн 19 барилга 

  • ачаа тээврийн 18 барилга байгууламж

  • дэд бүтцийн таван барилга 

  • ногоон байгууламж 6000м.кв

  • иж бүрэн инженерийн шугам сүлжээ зэрэг бүхий ажлууд аж. 

Дээрх ажлыг хоёр үе шаттай хийх бөгөөд эхний ээлжид тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км урттай авто зам, авто зогсоол барьж байгуулах аж. Уг ажил одоогоор дуусах шатандаа оржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан