Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Солонгост ажиллах иргэдийг 28-ныг дуустал бүртгэнэ

 

Солонгост ажиллах иргэдийг 28-ныг дуустал бүртгэнэ

Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй монгол иргэдийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар жилд 2-3 удаа бүртгэж, ур чадварын шалгалтыг зохион байгуулдаг билээ. Тэгвэл өнгөрсөн саруудад шалгалтад хамрагдсан иргэдийн ур чадварын шалгалтын оноо гараад буй.

Шалгалтад нийт 913 хүн тэнцсэн бөгөөд хуваарийн дагуу тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах юм. Шинжилгээний дараагаар ажил хайгчийн бүртгэл хийлгэх аж.

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын нэгдүгээр ээлжид аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлт гаргасан 525 иргэн, үйлчилгээний салбарт 388 хүн тэнцсэн байна. Ур чадварын шалгалтад тэнцсэн эсэхээ энд дарж харна уу.

ШАЛГАЛТАД ОРОХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД ЗААСАН ЦАГААС ХОЦОРСОН БОЛ ДАРААГИЙН ШАЛГАЛТЫГ ХҮЛЭЭНЭ

Хөдөлмөрийн биржээс өгсөн мэдээллээр ажлын саналын хувьд монголчуудад харьцангуй их ирдэг аж. Тухайлбал, 14 хоног тутамд 50-80 ажлын санал ирдэг байна. БНСУ-д цар тахалгүй жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очдог байна. Тиймээс энэ жилээс ажиллах хүчийг Covid-19-ийн өмнөх үетэй адилаар татна гэдгийг ХХҮЕГ-аас мэдээллээ.

Ур чадварын шалгалтын тухайд эхний удаад бүртгэл хийлгэж таван асуултаас гуравт нь зөв хариулсан тохиолдолд хэлний шалгалтад орох эрх нээгдсэн байна. Харин тус асуултуудад бүдэрсэн болон шалгалтын хугацаанаас хожигдсон иргэд дараагийн шалгалтыг хүлээх аж. Өөрөөр хэлбэл нөхөн өгөх боломжгүй байна.

Сонгогдсон хүмүүсээс эцсийн шалгаруулалт буюу хэлний шалгалт, ур чадварын шалгалтын дүнг нэгтгээд өндөр онооны дарааллаар төлөвлөж дараах тэнцсэн иргэдийн нэрсийг эрүүл мэндийн үзлэгт орох хуваарьтай гаргажээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан