Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Титан шумбагч робот сүйрч, дотор нь явсан таван зорчигч амиа алдсаныг мэдэгдлээ

1912 онд живсэн домогт Титаник хөлөг онгоцны үлдэгдлийг үзэхээр явж байсан Титан шумбагч робот сүйрч, дотор нь явсан таван зорчигч амиа алдсаныг АНУ-ын Эргийн харуулаас мэдэгдлээ. Шумбагч хөлгийн конус хэлбэртэй урд хошуу, хойд талын бүрхүүл зэрэг таван хэсэг, эд анги Титаник хөлгийн хитгээс 500 метрийн зайд олджээ. Эргийн харуулын контрадмирал Жон Маугер “Олдсон хэсгүүдээс харахад шумбагч хөлгийн урд хэсэгт хүчтэй дэлбэрэлт болсон нь тодорхой байна.

Шалгалт үргэлжилж байна” хэмээн ярилаа. Титан шумбагч хөлөг 1912 онд живсэн, 3.800 метрийн гүнд далайн ёроолд байгаа Титаник хөлгийг үзэхээр шумбаад өнгөрсөн бүтэн сайн өдөр холбоо тасарчээ. Тус шумбагч төхөөрөмжид OceanGate Expeditions компанийг үүсгэн байгуулагч, шумбагч хөлгийн эзэн 61 настай Стоктон Раш, Пакистаны бизнесмэн, 48 настай Шахзад Давуд, түүний хүү Сулеман Давуд, Британийн тэрбумтан, 58 настай Хамиш Хардин, франц судлаач, 77 настай Пол-Анри Наргелот нар сууж явжээ. Сураггүй болоод байсан Титан хөлгийн эрэл хайгуулд Америк, Канад, Их Британи, Францын техник, аврагчид оролцож байна.

 

No description available.

No description available.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан