Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Кросс гүйлтийн үеэр 19 настай цэрэг нас баржээ

Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид 19 настай оюутан цэрэг кросс гүйлтийн үед нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 00 цаг 40 минутад “Цэргийн төв эмнэлэгт оюутан цэрэг эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Төв аймгийн цагдаагийн газраас уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад Төв аймгийн Алтанбулаг сум, нэгдүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр цэргийн ангид оюутан цэрэгт алба хаахаар татагдсан 19 настай, эрэгтэй “Б” нь 2023 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутын үед цэрэгжилтийн спортын хичээлийн хүрээнд тус ангийн хашаанаас гарч 6 км-ийн газар кросс гүйлт хийх үед 1,2 км газрыг туулсны дараа “Би гүйж чадахгүй байна” гэх тайлбар өгснийг салааны захирагч түүнийг салааны ахлагчийн хамт үлдээсэн байна. Амь хохирогч амьсгаа өндөртэй байсан тул сургалтын төвийн эмчийг дуудаж үзүүлэхэд ухаан алдсан байсан бөгөөд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэн, сумын эмнэлэгт хүргэж, улмаар Цэргийн төв эмнэлэгт дуудлага өгч тус эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлж, эмчилгээ хийлгэж байгаад тухайн өдрийн 18 цагийн үед амь насаа алдсан байна. Амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан