Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Магалжав: Монгол туургатаны 30 бөх барилдах хүсэлтээ өгөөд байна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Наадмын зохион байгуулалтын талаарх хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ үеэр "Монголын үндэсний бөхий холбоо" ТББ-ын тэргүүн, улсын заан Ц.Магалжав бөхийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Үндэсний бөхийн барилдааны дүрмийн өөрчлөлтөд манай холбоо саналаа өгдөг. Үүний дагуу үндэсний бөхийн салбар хороо дүрэмд өөрчлөлтийг шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу нэмэлтээр оруулсан. Үндэсний бөх уламжлалт зүйл боловч цаг хугацаанд баригдах ёстой. Наадмыг гадаадын жуулчид, олон улсад амьдарч байгаа хүмүүс их үздэг учир цагийн зөрүү гардаг.

Монгол туургатан буюу өвөр монгол, тува, халимаг, буриадын бөхчүүд наадамд барилддаг болсноос хойш үзэгчид тоо ихэссэн. Тиймээс үндэсний бөхийн салбар хороо бүх талын байр суурийг баримталж шадар сайдад уламжлаад долдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дүрмээ батлуулна. 

Манай холбооны удирдах зөвлөл 21 аймгийн багш дасгалжуулагч, тамирчдад үндэсний бөхийг зохион байгуулах журмын талаарх мэдээллийг өгсний дагуу бэлтгэл сургуулилалтаа хийж байна. 

Үндэсний бөхийн бүртгэл долдугаар сарын 8-10-ны хооронд хийгдэнэ. Монгол туургатан бөхчүүд ирж барилдах хүсэлтээ өгч байгаа. Өмнөх жилийн наадмын туршлагаас харахад Монгол туургатан бөхчүүд хамгийн доод эрэмбэтэй учраас манай улсын өндөр цолтой бөхчүүдтэй таарч барилддаг. Үүнийг шийдэж өгөөч гэсний дагуу нэр бүхий дүүрэг, аймгуудад барилдуулах хүсэлтийг баяр наадам зохион байгуулах салбар хороонд гаргасан. Одоогоор 30 бөх зургаан аймагт хуваагдаж барилдах саналыг гаргасан" хэмээн ярив. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан