Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн барилга угсралтын ажил бүрэн дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 90 хувьтай байна. Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр төслийн туслан гүйцэтгэгч “Моннис инженеринг” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, төслийг улсын комисст хүлээлгэн өгч, 12 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулах тул төлөвлөгөөт ажлуудын уялдааг хангуулах, ашиглалттай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх шаардлагатайг хэллээ.

Яармаг - Хархорин чиглэлд хэрэгжиж буй 4.2 км урттай, хоёр өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2320 хүн тээвэрлэнэ.

Төслийг Францын "Пома" группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран хэрэгжүүлж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ  болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж буй.

“Моннис инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Дүүжин замын тээврийн механик угсралтын ажил бүрэн дууссан. Одоо аюулгүйн тохиргоо туршилтын ажлуудыг хийж байна. Манай компани Францын "Пома" групптэй хийсэн туслан гүйцэтгэгчийн гэрээний хүрээнд хариуцсан ажлаа төлөвлөгөөт хугацаанд хэрэгжүүлж байна. 12 дугаар сарын 15 гэхэд иргэд дүүжин тээврээр зорчиход бэлэн болно. Төслийн талбайд 56 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.

Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа “Дүүжин замын тээвэр зорчигчдод үйлчилж эхлэхэд шаардлагатай 48 дүрэм журмыг үндсэн гүйцэтгэгч Францын "Пома" группээс хүлээн авч монгол хэл рүү орчуулаад байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан