Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдөр 17.00 цаг хүртэл цахимаар авна

Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдөр 17.00 цаг хүртэл цахимаар авна. Үндэсний их баяр наадмын үеэр Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Төв цэнгэлдэх хүрээлэнд, харин Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Хүй долоон худагт гаргана.

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх хүсэлтийг www.service.ulaanbaatar.mn цахим бүртгэлийн системээр зургаадугаар сарын 30-ны өдрийн буюу өнөөдөр 17.00 цаг хүртэл хүлээн авах юм.

  1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тухайн дүүрэгт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавина.

  • Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх Бүртгэлийн хуудас;

  • Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэлийн хуудас; /igov.mn/

  • Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;

  • Тогооч болон ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх).

  1. Худалдаа эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад худалдаа, үйлчилгээ (хүнсний худалдаа, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний хувцас, малгай, хүүхдийн тоглоомын худалдаа, бусад) чиглэлээр тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.

  • Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Хүнсний худалдаа эрхлэх бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн сангийн бүртгэлийн хуудас /igov.mn/, ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх);

  • Худалдаалах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, зураг.

  • 3. Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад нийслэлийн нутаг дэвсгэрт тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.

  • Бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулга, зураг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан