Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Шадар сайд С.Амарсайхан наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэлтэй танилцлаа

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан өчигдөр Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Энэ удаагийн баяр наадмын тасалбар болон автомашины зогсоолын зөвшөөрлийг өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний 11.00 цагаас эхлэн худалдаалах бөгөөд зогсоолын зөвшөөрлийг нэг хүнд 5 хүртэлх тоогоор авч болохоор зохицуулсан бөгөөд наадмын тасалбарыг SHOPPY компани хариуцаж, цахимаар худалдаалахаар болсон юм.

Тодруулбал, хоёр өдрийн тасалбар тус тусдаа ENAADAM.mn сайтаар худалдаалагдах бөгөөд нэг хүнд хоёр ширхэгийг худалдаалахаар зохицуулж, нэг өдрийн тасалбар сүүдрэвчтэй нь 50 000, сүүдрэвчгүй нь 40 000 төгрөг байх талаар нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга И.Баатархүү мэдээлэв. 


Харин Үндэсний бөхийн салбар хорооноос 40 минутаас дээш хугацаанд барилдаад хаялцаагүй бөхөд барьц сонгуульдаг байсныг энэ жилээс 60 минут болгон сунгасан талаар танилцууллаа. Мөн Хурдан морьдыг гараанд гарахаас өмнө хоёр удаа хэмжилт болон шүдэлгээ хийхээр өөрчилсөн байна. 
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу хангагдаж байгаа талаар салбар хороодын дарга нар танилцуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан