Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сэлбэ голын үерийн далан сэтэрч, хотхон, хороолол руу их хэмжээний ус орж байна

Улаанбаатарт үргэлжлэн орж буй борооноор хоёр гол үерлэжээ.

УБЗАА-наас мэдээлснээр урд шөнө Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн далан сэтэрчээ.

Голын эрэг дагуух хотхон, хороолол руу их хэмжээний үерийн ус орсон байна. Яг одоо Хот нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагууд эрсдэлийг арилгахаар ажиллаж байгааг мэдээллээ.

Мөн өнгөрсөн шөнө 01:00 цагийн орчимд Дунд гол үерлэж, авто зам дээгүүр давж урсан Цэнгэлдэх хүрээлэн болон голын орчмын орон сууцны хотхонууд усанд автах нөхцөл байдал үүсжээ. Усны геодези барилга байгууламжийн газраас замыг сэтлэн, урсцыг саадгүй болгосон байна.

Ойрын хоёр хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Долдугаар сарын 4-ний байдлаар Туул голын усны түвшин 20 см-ээр нэмэгдсэн гэв.

No photo description available.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан