Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Натур”, “Сэлбэ” хотхон орчмын 19 дэд өртөөний 4938 хэрэглэгчийн хүчдэлийг ОСНААУГ-тай хамтран залгав

4938 хэрэглэгчийн цахилгааныг таслав

Өнгөрсөн шөнө 02:00 цагийн байдлаар, нийслэлийн Замын хөгжлийн газар болон замын компаниуд нийт 50 ажилтан, 13 автомашин, техниктэйгээр Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол, Парисын гудамжны үерийн даланг өндөрлөн бэхэлгээ хийж, найман удаагийн ачилтаар 120 шоо метр элс, хайрга зөөвөрлөн буулгаад байна.

Түүнчлэн Ус сувгийн удирдах газар Сэлбэ голын баруун талын далангийн 100 метр газарт шуудайнд шороо хийж гүйцэтгэлээ. Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны “Натур” төвийн баруун урд далангийн хальсан усыг тогтоож, 97.3 дугаар байрны гараашийн усыг соруулж байгаа юм.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны “Натур”, “Сэлбэ” хотхон орчмын 19 дэд өртөөний 4938 хэрэглэгчийн хүчдэлийг ОСНААУГ-тай хамтран залгав. Мөн зуслангийн бүсийн Хуурай мухарт унасан хоёр тулгуурыг босгосон бөгөөд  нийт 27 дэд өртөөний 5835 хэрэглэгчийн хүчдэлийг залгаад буй. Одоогийн байдлаар таван дүүргийн есөн хорооны 34 дэд өртөөний 5481 хэрэглэгч хүчдэлгүй байна. Үүнээс ерөнхий щит болон хувийн эзэмшлийн тоноглол усанд орсон 22 дэд өртөөний 5144 хэрэглэгч байгаа юм. Эдгээр байршлын усыг соруулж аюулгүй байдлыг хангасны дараа хүчдэлд залгана. Цахилгааны аюулгүй байдлыг хангах ажилд 181 ажилтан, есөн механизм, 31 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан