Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
НААДМААР ЗОДОГЛОХ БӨХЧҮҮДИЙГ 8-НААС БҮРТГЭЖ ЭХЭЛНЭ

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар улс, аймгийн алдарт цолтой хүчит 512 бөх зодоглоно. Баяр наадмын тухай хуульд заасны дагуу наадмаар зодоглох бөхчүүдийг долоодугаар сарын 8-аас 10-ны хооронд бүртгэнэ.

Мөн Өвөр Монгол, Тува зэрэг монгол туургатан бөхчүүд энэ жилийн наадмаар барилдах саналаа Монголын үндэсний бөхийн холбоонд уламжилжээ.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Монгол туургатан бөхчүүд цолны эрэмбээр манай дээд эрэмбэтэй бөхчүүдтэй учраа таардаг тул даваа ахих магадлал бага байдаг. Үүнийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтээ нэр бүхий бөхчүүд гаргасан. Мөн өөрийн хил залгаа аймгуудын наадамд зодоглох хүсэлтээ илэрхийлсээр байна. Одоогоор 30 гаруй бөх зургаан аймгийн наадамд зодоглох саналаа өгсөн. Үүнийг баяр наадам зохион байгуулах комиссын Үндэсний бөхийн салбар хороо хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан