Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ
Х.Баттулга "...Генсект өрсөлдөнө" гэснээс болж АН-ын ҮБХ-ны хурал хойшилжээ

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаараа сонгосноос хойш хаваржин эвлээд, эсвэл эвдрээд байгаа юм шиг ойлгомжгүй явсан. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш сүрхий эвлэж эхэлсэн. Ойр ойрхон уулзаж, нэгдэх арга хэмжээнүүдийг авах болсон.

Сүүлд "Нэг Монгол" хөдөлгөөн байгуулсан. Яг одоо АН-ын бүх фракцыг уриад "Grand meeting" уулзалтыг хийж байна. Залгуулаад ҮБХ-гоо хуралдуулж, АН-ын генсекийг албан ёсоор "зална" гэж байв. Тодруулбал, ҮБХ-ны хурал энэ сарын 8-нд болохоор товлогдоод байлаа. Гэвч уг хурлыг хойшлуулах шийдвэрийг тус намын удирдлагууд өчигдөр оройхон гаргажээ.

Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга "...Генсект өрсөлдөнө" гэж мэдэгджээ. Цаашлаад АН-ын дарга болох амбицтай байгаагаа ч нуугаагүй байна. Энэ нь АН-ын удирдлагын түвшинд яригдсан тохироог нураасан явдал болжээ. Тиймээс хурлыг хойшлуулахаар шийджээ. Ингэхдээ дараагийн товыг тогтоогүй байна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: www.polit.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан