Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг байгууллаа

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээрийг дүгнэж, 2023-2025 оны улсын хэлэлцээрийг байгуулав. Хэлэлцээрийн дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэн, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг хангах чиглэлээр талууд хамтран ажиллахаар тохирлоо.

​Хэлэлцээрийг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Засгийн газар өнгөрсөн хугацаанд нийгмийн түншүүдтэйгээ хамтран Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль зэрэг томоохон хуулиудыг боловсруулан УИХ-аар батлуулж эрх зүйн тодорхой шинэчлэлийг хийсэн. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлснээр хөдөлмөрийн зах зээлд шинээр үүссэн харилцааг зохицуулах, практикт нэвтрүүлэх боломж бүрдлээ. Цаашид Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд хүлээгдэж байгаа шинэчлэл, өөрчлөлтийг түншлэгч талууд хамтын хүчин чармайлт гарган, манлайлж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийллээ.

​Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, ОУХБ-ын 111 дүгээр чуулганаас дэвшүүлсэн “Нийгмийн шударга ёсыг хангах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг өргөжүүлэх” зорилт, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийн дараах эдийн засгийн сэргэлт зэргийг баримтлан нийгмийн түншлэгч талуудын идэвх санаачлагад тулгуурлажхэрэгжүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан