Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов THE DEADLINE FOR THE SELECTION PROCESS FOR INVESTMENT AND COOPERATION IN THE BORTEEG SECTION OF THE TAVAN TOLGOI DEPOSIT HAS BEEN EXTENDED BY 10 DAYS ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН БОРТЭЭГИЙН ХЭСЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦААГ 10 ХОНОГООР СУНГАВ ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ЭХЭЛЛЭЭ Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав “Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Зургаан сум шар усны үерт өртөх маш их эрсдэлтэй байна БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Нийслэлд их эрсдэлтэй ангилалд их 323, ашиглалтын шаардлага хангахгүй болсон 132 цахилгаан шат байна

 

 

Ашиглалтын шаардлага хангахгүй лифтийг шинэчлэх талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж өчигдөр болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцуулжээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 8,200 гаруй цахилгаан шат байдгаас 75 хувь буюу 6,000 гаруй нь нийтийн зориулалттай орон сууцных юм. Харин улсын байцаагчийн ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй 132 цахилгаан шат байгаа аж.

Цахилгаан шатны ашиглах хугацаа 20-25 жил байдаг боловч нийслэлийн хэмжээнд 21-ээс дээш жил ашиглаж байгаа 191, 16-20 жил болсон 737 цахилгаан шат байгаа юм. Үүнээс их эрсдэлтэй ангилалд орсон 323 цахилгаан шат байна. Эхний ээлжид ашиглалтын шаардлага хангахгүй болсон 132 цахилгаан шатыг шинэчлэхээр судалгаа хийжээ.

Хотын дарга "Цахилгаан шат, нийслэлийн хот, нийтийн аж ахуйн чиглэлийн тоног төхөөрөмж, машиныг шинэчлэх шаардлагатай. Гэхдээ энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийг оролцуулан, дан ганц төсвийн хөрөнгө оруулалтаар биш, бусад хөрөнгийн эх үүсвэрийг судлах хэрэгтэй" хэмээн онцлов.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, шаардлага хангахгүй болсон цахилгаан шат болон хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг цогц байдлаар буюу машин, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг судалж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан