Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Атар-Өргөө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүйд тооцлоо

“Атар-Өргөө” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дөрөвдүгээр сарын 28-нд болсон бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс компанийн хувьд нэлээдгүй өндөр хувьцаа эзэмшиж буй нэр бүхий хоёр иргэний хувьцааг саналын эрхгүй гэж үзэн, хуралд оролцуулахгүй байх тогтоол гаргажээ.

Үүнтэй холбогдуулан дээрх хоёр иргэн СЗХ-нд гомдол гаргасан ба энэ асуудлаар СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газар шалгалт хийхэд тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс Хувьцаа эзэмшигчид тэр дундаа жижиг хувьцаа эзэмшигчдийг оролцуулаагүйгээр барахгүй санал өгөх эрхгүй хэмээн хууль бус шийдвэр гаргасан болох нь тогтоогдсон байна. Иймээс СЗХ-оос дээрх ээлжит хурлыг хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, “Атар-Өргөө” ХК-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг дахин зарлах үүрэг өгч, албан бичиг илгээсэн байдаг.

Ингэснээр “Атар Өргөө” ХК-ийн 2023 оны 04 сарын 28 ны өдрийн ээлжит хурал хүчин төгөлдөр бус болж, Компанийн тухай хуулийн 75.6-д заасны дагуу “Атар Өргөө” ХК-ийн ТУЗ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүй болж байгаа юм. Иймд бүрэн эрх нь дуусгавар болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн улмаас хувьцаат компанид, цаашлаад хувьцаа эзэмшигчдэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгөд мөн харилцагч бусад иргэд, бизнесийн байгууллагууд хохирох эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан