Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголын 826 иргэнийг БНСУ-аас албадан нутаг буцаажээ


БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар хууль бус 37 мянган гадаад иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авчээ.

БНСУ-ын Хууль Зүйн Яам нь тус улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийг албадан нутаг буцаахаар хэрэгжүүлсэн аяны хүрээнд нийт 20,427 гадаад иргэнийг албадан саатуулж, хууль бус 4,658 ажил олгогч нарт хуулийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд 18,157 иргэн сайн дураараа нутаг буцсан байна.

Дээрх аяны хүрээнд Тайландын 8,645, Вьетнам 3,923, Хятад 2,597, Монгол 826, Казахстан 678, Орос 474, Филиппин 468, Узбекистан 402, бусад улсын 2,414 иргэнийг тус тус албадан нутаг буцаасан байна.

Мөн гадаадын иргэд олноор суурьшиж буй бүс нутагт 1,203 удаагийн шалгалт болон ажиглалтын арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эхний хагас жилтэй харьцуулахад энэ удаагийн арга хэмжээ 45 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран энэ оны 2-р хагас жилд ч мөн хууль бус гадаад иргэдийг албадан нутаг буцаах аяныг тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд хууль бус гадаад иргэн болон хууль бус ажил олгогч нартай идэвхтэй тэмцэхээ мэдэгдээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан