Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Тэрэлж рүү зөвхөн том оврын машин нэвтрүүлэхгүй

Тээврийн цагдаагийн албанаас Горхи тэрэлжийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж, түр хугацаанд хөдөлгөөн хязгаарлаж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт /2023.08.02/ мэдээлсэн. Тэгвэл хязгаарлалтыг цуцалж, жуулчны автобус, жижиг автомашиныг хэвийн нэвтрүүлэх бол том оврын техник хэрэгсэл, барилгын машины хөдөлгөөний тодорхойгүй хугацаанд хориглох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, наймдугаар сарын 1-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Налайх дүүргийн нэгдүгээр хороо Туулын гүүр орчим Босса дэлгүүрийн орчим үер бууж зорчих хэсэг бүрэн хаагдсан тул Горхи Тэрэлжийн хэсэг рүү зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн.

Албаныхан нөхцөл байдал дээр шуурхай ажиллаж автозамд урсан орсон чулуу, элс, шороо зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөлийг арилгаж байгаа ч эвдэрсэн зам, даланг засахад хугацаа хэрэгтэй гэжээ. Тиймээс зам засварын ажил дуустал тус замаар барилгын том оврын техник хэрэгсэл, барилгын материал ачсан том машин оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Барилгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэдийг энэ чиглэлд тодорхой хугацаанд, түр зорчихгүй байхыг анхааруулж байна. Замыг бүрэн засварлаж, хязгаарлалт цуцалсан даруйд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар мэдэгдэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан