Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хавайн арлууд дээр гарсан түймрийн улмаас 93 хүн амиа алдаж, эртний нийслэл шатжээ

Хавайн арлууд дээр гарсан түймэр ихээхэн хор хохирлыг дагуулжээ. Хавай мужийн эрх баригчдын мэдээлснээр, наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар жуулчид ихээр очдог Мауи арал дээр амиа алдсан хүний тоо 93-д хүрсэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр, сураггүйд тооцогдож байгаа хүний тоо хэдэн зууд хүрсэн, тиймээс амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй гэнэ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, гал сөнөөгчид хэд хэдэн бүс, тэр дундаа эртний Лахайна хотод галыг унтраахаар ажиллаж байгаа гэнэ. Лахайна хот нь  XIX зуунд, АНУ-д нэгдэхээс өмнө энэ арлууд дээр оршин тогтнож байсан  Хавайн вант улсын нийслэл байжээ. Энэ хот жилд л хоёр сая орчим жуулчин татдаг аж.

Хавайн арлууд дээрх гал түймэр өнгөрсөн долоо хоногийн дунд үеэр эхэлсэн байна. Ган гачиг, хуурайшилтын улмаас үүссэн энэ гал тархахад Номхон далай дээгүүр өнгөрч буй Дора хар салхинаас үүдэлтэй хүчтэй салхи нөлөөлжээ. Мауи арал дээр галд сүйрсэн хотуудыг сэргээн босгоход олон жилийн хугацаа шаардагдана гэж эрх баригчид мэдэгдсэн байна. Лахайна хотод гэхэд л мянга гаруй барилга галд сүйдсэн байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан