Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх үед хийх зохицуулалтын талаар өнөөдөр мэдээллээ.

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн "Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлд орон нутгаас 177 540 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Сүүлийн өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг ажиглахад зах, худалдааны төв рүү чиглэсэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна. Ноднин авто машиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээ авч байсан. Тухайн үед замын хөдөлгөөн 7-9 километр цагийн хурдтай байсан бол тэгш, сондгой хөдөлгөөнд зорчуулах арга хэмжээ авснаар 15-20 километр цагийн хурдтай зорчиж байсан. Ингэснээр 38 орчим хувиар замын хөдөлгөөний түгжрэл, саатал буурсан үзүүлэлттэй гарсан учраас энэ арга хэмжээг дахин авч байна" гэлээ. 

Тодруулбал, наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Тодруулбал:

  • Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
  • Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгажээ.

Түүнчлэн дугаарын хязгаарын бүс нь: Хойд хязгаар нь 32-ын тойрог,  урд хязгаар нь 120-ийн уулзвар, зүүн хязгаар нь Чулуун овооны аюулгүйн тойрог, баруун хязгаар Саппорогийн тойргийн хүрээнд тэгш сондгойгоор хөдөлгөөнд зорчуулах аж. Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 20 хоног үргэлжилнэ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан