Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Самар түүх зөвшөөрлийг ирэх сарын 15-аас олгож эхэлнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны наймдугаар сарын 4-ний өдрийн А/282 дугаар тушаалаар ‘’Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам’’-ыг шинэчилж, хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр журамласан.

Самрыг шинжилгээ, судалгааны зориулалтаар 10 кг хүртэл, ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээгээр түүхийг зөвшөөрдөг.

Харин үйлдвэрлэлийн зориулалтаар тухайн сумын Засаг дарга Ойн ангитай зөвшилцөж, зөвхөн ойн нөхөрлөл, ААН, байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр хуш модны самрыг бэлтгэж, ашиглуулна.

Тухайн газраас үйлдвэрлэлийн зориулалтаар самрын нөөцийн 40 хүртэл хувийг бэлтгэх боломжтой юм. Ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, ААН, байгууллагад 21 хүртэл хоногийн хугацаатай олгодог байна. 1 кг цайруулсан самар тутамд иргэн 500 төгрөг, ААН 800 төгрөгийн хураамж төлнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан