Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЗТХЯ: Дундговь аймгийн Эрээн овооноос цааших авто замд ирэх жил их засвар хийнэ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Мөн үеэр зарим орон нутгийн замд их засвар хийх болсныг мэдээллээ. 

Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтан "Манай улсад олон улс, улсын чанартай хатуу хучилттай 7,477 км авто зам байна. Олон улс, улсын чанартай гэдэг нь нийслэлийг аймгийн төвүүдтэй, хилийн боомтуудыг аймгуудын төвүүдтэй, аймгийн төвүүдийг хооронд холбосон авто замыг хэлж байгаа. Нийслэл, орон нутгийн зам тусдаа яригддаг. Олон улс, улсын чанартай авто замын урсгал завсар, арчлалтын ажлыг улсын 20, хувийн 10 компани гүйцэтгэдэг. Урсгал засвар арчлалт нь өдөр бүр хийгддэг бөгөөд замын жижиг нөхөлт, тоос шороог арилгах, хагарлыг засах ажил ордог. 

Энэ жил авто замын урсгал засвар, арчлалтад 39.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүнээс хамгийн их гомдол ирдэг Дундговь аймгийн Эрээн овооноос цаашаа 98 км авто замын урсгал засварт нийт 700 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн. Энэ замын шинээр гарсан эвдрэлүүдийг тогтоож, хөдөлгөөн нэвтрүүлэх хэмжээнд хүргэх юм. 

Тухайн чиглэлийн авто зам чанар муутай. Мөн даац хэтрэлт их байсан. Насжилт нь ээлжит засварын хэмжээнд хүрсэн. Гэхдээ оношилгоо хийгээд үзэхэд их засварын хэмжээнд хүрсэн байсан. Тиймээс 2024 онд дэлхийн банкны зээлээр тухайн чиглэлийн авто замд их засвар хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан