Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ШУУРХАЙ: Тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны 2 хүүхдийг “авч явахыг завдсан“ эмэгтэйг СААТУУЛЖЭЭ

Дархан-Уул аймагт өнөөдөр /2023.09.05/ нэгэн иргэн цахим хуудастаа хүүхдүүдийг нь байрны гаднаас хөтөлж авч явах гэж байсан эмэгтэйн талаар бичлэгийг нийтэлсэн. Бичлэгээс харахад тухайн эмэгтэй хүүхдүүдийг өөрөө төрүүлж, хулгайд алдсан. Тиймээс өөрийн хүүхдүүдээ аваад явч байна гэх агуулгатай зүйлийг ярьсан байгаа юм. Тэгвэл уг асуудлаар хүүхдүүдээ алдах шахсан гэх эмэгтэй цагдаагийн байгууллагад дуудлага өгч, улмаар саатуулсан байна. Энэ талаар цагдаагийн ерөнхий газраас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр "Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 2-ны 19:29 цагт Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар багт “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, байрны гадна тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хүүхдүүдийг хөтлөн явсан гэх 23 настай, эмэгтэй “Н” гэгчийг саатуулан, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тухайн эмэгтэйг ямар шалтгааны улмаас хүүхдүүдийг авч явах гэж байсныг тогтоосны дараа хариуцлага тооцох нь тодорхой болно. Ямартай ч эцэг, эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тавих анхаарал, хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан