Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ӨНӨӨДӨР "УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР" ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР” болгож улс даяар тэмдэглэж байхаар тогтоосон. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 28 дахь өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн Маанийн хийдэд буяны ном хуруулж, зул өргөж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн аймгийн телевизүүд болон сайтуудаар “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба Цагаатгал” баримтат кино, шторкуудыг гаргаж, аймгийн хэмжээнд 9-12 дугаар ангийн сурагчдад “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт, сургамж” сэдвээр 1 цагийн хичээл орох зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурал 1998 онд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль-”ийг баталсан ба хуулийн хэрэгжилтийг хангаж Улсын комиссын мэдээгээр Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31,604 хүнд холбогдох 10,226 хэргийг цагаатгажээ. Монголд 37,000 орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг.

Өмнөговь аймгийн хэмжээнд 1514 хүн ямар нэгэн байдлаар хэлмэгдүүлэлтэд өртөж, 1049 хүн цаазаар хороох ял, 284 хүн хорих ялаар шийтгэгдсэн гэсэн тоо баримт байна. 2023 оны 6 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу 24 иргэнд 40, 80 сая төгрөгийн нөхөн олговрыг журмын дагуу олгосон бол 12 иргэн нөхөх олговор авахаар шүүхийн шийдвэр гарсан хүлээгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан