Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-ААС БУЦАХ ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ИРГЭНИЙГ 30 САЯ ВОННООР ТОРГОНО

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.
 
"БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдэд зориулсан сайн дураар нутаг буцах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, дараах мэдээллийг гаргаад байна. Үүнд:
 
Тусгай хөтөлбөрийн хүрээнд 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураар нутаг буцах гадаадын иргэдийг торгуулиас чөлөөлж, хилээр буцаж орох эрхийг хязгаарлахгүй байх арга хэмжээ авахаар болсон. Энэ нь БНСУ-д оршин суух дэг журмыг сахих, тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа баривчилгааны аяны хүрээнд гадаадын иргэн өөрөө сайн дураараа нутаг буцах тохиолдолд тухайн иргэнд урамшуулал олгож, сайн дураараа нутаг буцах боломжийг олгох түр хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр юм.

Гэхдээ уг хөтөлбөрт хууль бусаар хил нэвтэрсэн, хуурамч гадаад паспорт ашигласан, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон болон хилээр гарах шийдвэрийг хэрэгжүүлээгүй иргэнд хамаарахгүй бөгөөд дээрх хөтөлбөрт хамрагдаж, нутаг буцах хүсэлтэй иргэд БНСУ-ын Хууль зүйн яамны лавлах утас 1345 тусгай дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөж байна.

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэн энэ удаагийн нутаг буцах хөтөлбөрийн явцад сайн дураар нутаг буцаагүй, баривчилгаанд өртсөн тохиолдолд албадан нутаг буцаагдах ба тухайн иргэн багадаа 30 сая воны торгууль төлж, хилээр дахин нэвтрэх эрхээ хязгаарлуулах зэрэг хатуу арга хэмжээ авах талаар мэдэгдэж байна.

Мөн тус улсад хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдтэй тэмцэх гурав дахь удаагийн аяныг энэ оны аравдугаар сараас эхлэн үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгааг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдээд байна"

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан