Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох хязгаарлалт өнөөдрөөр дуусна

Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажилтай холбоотойгоор автомашинуудыг дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор оролцуулах шийдвэрийг өнгөрсөн буюу наймдугаар сарын 26-наас хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тодруулбал,

Наймдугаар сарын 26, 28, 30 есдүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд ТЭГШ буюу 0, 2, 4, 6, 8 тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцсон юм.

Харин наймдугаар сарын 27, 29, 31 есдүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд СОНДГОЙ буюу 1, 3, 5, 7, 9 тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцлоо.

Тэгвэл эл хэрэгжилтийн хугацаа өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ний өдрийн 20.00 цагаар дуусгавар болох юм.

Дугаарын хязгаарлалт үйлчлэх одоогийн бүс хэвээр буюу: 

  • Хойд хязгаар 32-ийн тойрог

  • Зүүн хязгаар чулуун овооны аюулгүйн тойрог

  • Урд хязгаар 120 мянгатын уулзвар

  • Баруун хязгаар Саппорогийн тойрог гэсэн байршлуудад хамаарна.

Дугаарын хязгаарлалт 08.00 цагаас 20.00 цаг хүртэл үйлчилнэ. 

  • 2020 онд 88,344 тээврийн хэрэгсэл 

  • 2021 онд 104,522 тээврийн хэрэгсэл 

  • 2022 онд 97,458 тээврийн хэрэгсэл 

  • 2023 оны найман сарын байдлаар 71,575 тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ. 

Энэ жил 200 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан. Одооогоор 600 мянга гаруй бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ оны эхний найман сарын байдлаар нийслэлд 395-485 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа ажээ. Тиймээс түгжрэлд нөлөөлж байгаа тул энэхүү арга хэмжээг авч байгаа хэмээн албаны хүмүүс мэдээлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт 177,540 тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас орж ирсэн байна. Зах худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн их байгаа гэдгийг албаныхан онцолсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан