Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Засгийн газар багш нартай зөвшилцөлд хүрэхгүй бол ажил хаяна гэв

Багш нар ажил хаялт зарлахаар болсон гэх мэдээллийг тодрууллаа. Энэ талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Д.Мөнхбаатараас тодруулахад “Энэ үйл ажиллагааг манай холбооноос зохион байгуулж байгаа. Гэхдээ бид шууд ажил хаялт хийхгүй. Эхний ээлжинд Засгийн газартай уулзахаар хүсэлт өгсөн. Түүгээр зөвшилцөлд хүрэх байх гэж найдаж байна.

Хэрэв Засгийн газар бидний асуудлыг хүлээж авч зөвшилцөлд хүрэхгүй бол ирэх сарын 5-ны өдөр буюу Багш нарын баярын өдрөөр орон даяар багш нар ажил хаялт зарлахаар төлөвлөж байна. Тиймээс Засгийн газар багш нарын асуудалд нааштай хариу өгөх байх гэж найдаж байна” гэв.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо Засгийн газарт зөвшилцөх хүсэлт гаргаад байгаа аж. Хэрэв багш нарын цалинг нэмэхгүй бол ажил хаях юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан