Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гудамжинд хутга барин иргэдийг сүрдүүлсэн этгээдийг баривчилжээ

ЭХЭМҮТ орчимд бүлэг этгээдүүд гудамжаар  зорчиж явсан иргэдийг хутга далайлган сүрдүүлж, хөөж буй бичлэг цахим  орчинд цацагдсан.

Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 15 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Гурван гал эмнэлэгт хутгалуулсан хүн орж ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 28 настай, эрэгтэй “С” болон 34 настай, эрэгтэй “А” нарын биед 31 настай, эрэгтэй “О” гэгч нь тус бүр 2-3 удаа мэсээр халдаж зугтсан байна.

Цагдаагийн алба хаагчид “О” гэгчийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилсан бөгөөд уг этгээд нь 4 удаагийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдэж байсан байна. Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд нь биесээ таньдаг бөгөөд өр, зээлийн асуудлаас болсон гэж мэдүүлж байгаа хэдий ч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан