Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЦЕГ: Хэрэгт 34 настай иргэнийг шалгаж байна

 

ЦЕГ: Хэрэгт 34 настай иргэнийг шалгаж байна

НЭМЭЛТ:

Харамсалтайгаар амь насаа алдсан долоон настай хүүгийн хойчийн замыг гэрэлтүүлж Тусгаар тогтнолын талбайд иргэд зул өргөж байна

НЭМЭЛТ:

Цагдаагийн ерөнхий газраас Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлаж байсан долоон настай “С” хүүг иргэний мэдээллийн дагуу тус аймгийн төвийн Хэрлэн сумын гуравдугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 34 настай “Б” гэгчийг саатуулан шалгаж байна.

СУРАГГҮЙ БОЛСОН ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

НЭМЭЛТ:

Дорнод аймагт сураггүй алга болсон хүүгийн цогцсыг аймгийн баруун захаас олжээ. Одоогоор хүүгийн нас барсан шалтгаан тодорхой болоогүй бөгөөд хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг хийж байна.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Үнэхээр харамсалтай. Гүн эмгэнэл илэрхийлж байна. Бяцхан хүүг харж хамгаалж чадаагүйд харамсаад баршгүй. Цагдаагийн байгууллагаас хууль журмын дагуу холбогдох мэдээллийг өгөх болов уу" гэсэн байна.

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХҮҮГ НИСДЭГ ТЭРГЭЭР ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутагт есдүгээр сарын 25-нд долоон настай хүү сураггүй алга болжээ. Хүү цэцэрлэг, халуун усны урд тухайн өдрийн 17.00 цаг орчмоос гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Хүүг эрэн хайгаад гурав хонож байна. Дуудлага мэдээллийг цагдаагийн газарт ирсний дагуу цагдаагийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон эрэн, шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байгааг албаныхан мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр хүн хүч, мэргэжлийн дэмжлэг хүссэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлсний дагуу өнөөдрөөс /2023.09.28/онцгой байдлын 20 аврагч, гурван тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн Чойбалсан хотод зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах улсын сургуулилтад оролцохоор ирсэн нисдэг тэрэг бүхий баг тус эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр болжээ. Агаараас хайх ажиллагаанд сургуулийн удирдагч ,бригадын генерал Б.Ууганбаяр агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх бүрэлдхүүн, аврагчдыг ахлаад нисчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан