Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Мөрдөсгүй цагдаагийн хувцастай этгээд хүүг минь хулгайлахыг завдсан”

Бага насны хүүхдийг цагдаагийн дүрэмт хувцас өмссөн этгээд хулгайлахыг завдсан талаар нэгэн иргэний сэрэмжлүүлэг мэдээлэл өчигдөр /2023.10.03/ орой цахим хуудаст нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу тухайн иргэнтэй холбогдож, тодрууллаа.

Иргэн Б.МЯГМАРЖИН:

-Найман настай хүү маань байрныхаа гадна тоглоомын талбай дээр тоглож байхад энэ асуудал гарсан. Өчигдөр 16:00-17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 25 дугаар хороон дахь орон сууцны дунд байдаг тоглоомын талбай дээр хүүхдүүд тоглож байхад цагдаагийн хувцастай залуу хүүд минь чихэр өгье, хамт явья гэж гарнаас нь чирсэн байна лээ.

Олон минут хүүг минь ээрч, чирсэн болохыг СӨХ-ны камерын бичлэгээс үзсэн.

Хүү минь маш их айж, гэр рүүгээ гүйж орж ирж хэлсэн. Хэлсэн даруйд нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгч, камер шүүсэн байгаа. Нийт цаг гаруй хугацааны бичлэгт тухайн цагдаагийн хувцастай этгээд нэг залуутай хамт хүүхдүүдийг авч явах талаар ярьсан нь яриа, төрхтэйгөө үлдсэн байна лээ.

Цагдаад мэдүүлэг өгч, хавсралтаар камерын бичлэг, зургийг явуулсан.

Миний хүүг бас нэг хүүхэдтэй хамт авч явахыг завдсан. Цагдаагаас тухайн этгээдийг мөрдөсгүй хувцас өмссөн, цагдаагийн алба хаагч биш гэдгийг хэлсэн. Мөн яаралтай эрэн хайж олно гэсэн байгаа.

Хүү минь сэтгэл санааны хувьд тогтворгүй, айж цочирдсон байдалтай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан