Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г өнөөдөр улс, орон даяар зохион байгуулна

Үндэсний Статистикийн Хороо нь Статистикийн тухай хуульд заасны дагуу “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сантай хамтран гурав дахь удаа зохион байгуулж байна. Судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийт 13 850 өрх хамрагдах юм. 

Энэхүү судалгаагаар Монгол Улсын хэмжээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, өрхүүдийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилтийг судална. Түүнчлэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, ялгаварлан гадуурхалт, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн харилцааны төлөвшил зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалж, улмаар бодлого хөтөлбөр боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэн, судлаачдад гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ хийх боломж олгох ач холбогдолтой. 

Үүнээс гадна энэ удаагийн судалгаа нь “Ковид-19”-ийн дараа болж байгаагаас гадна өмнөх судалгаануудад байгаагүй шинэ бүлэг асуулгууд оруулснаараа онцлогтой. Тухайлбал өсвөр нас, залуучуудын цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэнд, 5-9 насны хүүхдийн өндөр жингийн хэмжилт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалт зэрэг нийгмийн амьдралын олон талыг нөхцөл байдлыг судлахаар зорьж байна. 

Эх сурвалж: ҮСХ

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан