Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Улаанбаатар хотын 384 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан бямба гарагт болно

Улаанбаатар хотын 384 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан бямба гарагт болно

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохиогдох бөхийн барилдаан болон нээлттэй хурлын товыг танилцууллаа. Энэ баасан гарагт 11:00 цагаас сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 25, 26-нд цахимаар бүртгэх юм. Харин бямба гарагт 11:00 цагаас Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болох аж. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 26, 27-нд цахимаар бүртгэх аж. 

Ирэх долоо хоногийн даваа гаргийн 13:00 цагт Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн нээлттэй хурал Монгол Бөхийн Өргөөнд болно. Тус хурлаар барилдааны дүрмийн зарим заалт ба допингийн асуудлыг хэлэлцэнэ. Хуралд бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид оролцоход нээлттэй. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан