Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ирэх сарын 1-нээс эхлэн RFID буюу цахим гэрчилгээг орон даяар үнэ төлбөргүй нааж эхэлнэ

Ирэх долоо хоногт буюу арванэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахим гэрчилгээ наах ажлыг улсын хэмжээнд эхлүүлнэ. Эхний ээлжинд хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдэд наах бөгөөд жолооч та бүхэн амьдарч байгаа орон нутгийн автотээврийн хэрэгслийн оношилгооны төвүүдэдээ очиж цахим гэрчилгээгээ наалгаарай. Энэхүү ажлыг ЗТХЯам, Бодь Электроникс ХХК хамтран хэрэгжүүлж байна.

RFID цахим гэрчилгээ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон эсэхийг мэдээлнэ.

 Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ ирж наалгана. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх гэсэн шаардлага тавихгүй. Иргэд идэвхтэй, хариуцлагатай хандаж орон нутгийн автотээврийн оношилгооны төвдөө очиж наалгаарай. Цахим гэрчилгээг наахад ганцхан минут л зарцуулах тул жолооч та бүхэн идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг хүсье.

 Монгол Улсын хэмжээнд 1.180.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрийн бүртгэл хөдөлгөөнийг хянахад тохиромжтой технологи юм.  Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан. Цаашид олон улс, улсын чанартай 7500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан