Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Арлын Кюрасао улсад төрийн эргэлт гарлаа
Венесуэлийн ойролцоо карибын тэнгис дэх арлын Кюрасао улсад төрийн эргэлт гарсан байна. Төрийн эргэлтийг удирдсан Стэнли Бетрайн төрийн ордныг эзлэн засгийн газрын танхимаа бүрдүүлэн тангараг өргүүлжээ. Хуучин ерөнхий сайд байсан Геррит Шоттыг  гэрийн хорионд оруулсэн гэнэ. Тэр төрийн эргэлт хийсэн хүмүүсийн ард Нидерландчууд байгаа гээд, Карибын тэнгисийн орнууд болон дэлхий дахинд нөхцөл байдлын талаар хандаад байгаа юм байна.
Кюрасао арал өмнө нь Нидерландын антилийн арлуудад хамаарч байгаад 2010 онд өөрийн удирдлагын статустай болж Нидерландын хатан хаант улсын бүрэлдэхүүнд автономит эрхтэй орсон юм байна. Голландын Засгийн газар тус арлын гадаад бодлого, батлан хамгаалах асуудлыг хариуцдаг аж. Нийтдээ 140 орчим мянган хүнтэй энэ арал улсын гол орлого нь нефть бүтээгдэхүүний экспорт, аялал жуулчлал юм байна.
Сүүлийн хоёр жилд Мали, Египет, Тунис, Мальдив гэсэн дөрвөн ч оронд төрийн эргэлт гараад байгаа юм.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан