Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна “Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт  ажиллах үеэрээ төв талбайд болсон “Наурыз-2026” баярын ёслолд оролцлоо.received_1272375648173959

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Туурга тусгаар Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрөн сууж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа авьяас билигт, ажилч хичээнгүй казах түмэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.Урган төлжихийн эх, урин хавартай золгож, өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг казах түмэн маань Наурыз буюу “Шинэ өдрийн баяр” хэмээн хүндэтгэн ёсолж ирсэн түүхтэй билээ.Айсуй цагийн эхлэл Наурыз хүн ардын сэтгэлд итгэл найдварын гэрэл цацраан, эв эеийг бататган бэхжүүлж, өнгөрснийг цэгнэж, ирээдүйг бүтээх ухааныг сануулдаг казах түмний оюун санааны өвөрмөц өв соёл төдийгүй ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн “Олон улсын баяр” юм.

Шинэ бүхний эхлэл Наурызын баяраар казах түмэн маань үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайныг урлаж, ашдын ерөөлөө бэлгэдэж, угтан ирж буй жилдээ сайн сайхан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөл бэлгээ өргөдөг эртний сайхан уламжлалтай.Төв азийн цээжинд мянга мянган жил нүүдэллэн амьдарсан казах, урианхай, дөрвөд, тува  угсаатан зэрэгцэн амьдардаг, Асгатын мөнгөний орд тэргүүтэй байгаль эхээс хайрласан арвин баялагтай, Алтай Таван Богд, Хотон, Толбо, Хурган нуур гээд уул, ус нь тэгширсэн, соёлын олон янз байдлыг солонго мэт цогцлоосон Баян-Өлгий аймаг хөгжин цэцэглэж байна.Нарны баяр Наурызын босгон дээр амжилт бүтээл, ажил үйлсээрээ түмэн олондоо хүндлэгдэж, төр улсдаа үнэлэгдсэн эрхэм алдартан, гавьяатнууд Та бүхний дундаас олноороо төрөн гарсныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.Бэлгэт сайн энэ өдөр ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Баян-Өлгий аймгийн иргэдээ Монгол төр хүндэтгэн алдаршуулж, төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхэм хүндэт Та бүхэнд төр, түмнийхээ өндөр итгэл, өргөн хүндлэлийг хүртэж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Бахдам түүх, баялаг уламжлалтай Монгол Улсын олон ястны соёлын өв сангийн нэгэн чухал хэсэг болсон Наурызаа Баян-Өлгий аймгийн уугуул, суугуул казах иргэд Та бүхэн маань өргөн дэлгэр тэмдэглэж, өргөө гэрийнхээ хойморт өтөл буурал аксакалуудаа хүндэтгэн залж, мэргэн сургаалыг нь дээдлэн сонсож, аялгуут домбороо эгшиглүүлж, амтат идээгээрээ дастарханаа дүүргэж хотол олноороо сайхан баярлаарай.Төв талбайдаа хуран цугласан Та бүхэн Гал морин жилдээ хөх тэнгэрт халин дүүлэх хүрэн бүргэд шигээ цог золбоотой байж, ажил үйлс нь Алтай Таван богд шиг сүндэрлэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

 

Ерөнхийлөгч казах түмний хамт “Наурыз-2026”  баярын парад, аймгийн Хөгжимт драмын театрын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.Наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай перс гаралтай үг юм. Казах түмэн хахир хатуу өвлийг давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Баярын ширээндээ баяр баясгалан, аз жаргал, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгааллыг илэрхийлсэн идээ будаа засаж, хотол олноороо баярладаг цэнгэдэг.

Наурызын баярыг манай улсаас гадна Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг нутагт амьдран суудаг 300 гаруй сая казах хүн тэмдэглэдэг юм.   

1 Сэтгэгдэл
Баян-Өлгийчүүдийн хагас нь л казакууд бусад нь тагнуул хийдэг монголчууд юм. Монголчууд казакуудыг, эрлийзүүдийг, Монгол улс дахь Оросуудыг ба Хятадуудыг хорлож улмаар АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг юм. АНУ нь бусад улсад үймээн самуун дэгдээж, зэр зэвсгийн наймаагаа хийдэг юм
Хамгийн их уншсан