Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Нохойд хазуулсан эмэгтэйд “туслаагүй“ жолоочийг 100,000 төгрөгөөр ТОРГОЖЭЭ

Өнгөрөгч есдүгээр сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт нэгэн эмэгтэй 5-6 нохойд хазуулсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тухайн үед нохойд хазуулсан эмэгтэйд тусламж үзүүлээгүй явсан гэх "Ланд круйзер 200" маркийн машинтай иргэн болон орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэдэд хариуцлага тооцжээ.

Тодруулбал, тусламж үзүүлээгүй иргэнд  Зөрчлийн тухай хуулийн хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгожээ.

Харин  мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож, нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан гурван иргэнээр хохирогчид учруулсан хохирлыг төлүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан